2021 оны есдүгээр сарын 2-ноос 4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт болно. Тус уулзалтын хоёр дахь өдөр болох нэгдсэн хуралдаанд Монгол лсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын талын урилгын дагуу цахимаар оролцож, үг хэлэхээр болсныг ГХЯ-наас мэдээллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар жил бүрийн есдүгээр сард болдог тус уулзалт алс дорнодын эдийн засгийн хөгжлийг дэмжих, Ази, номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой ажээ.