Афганистаны нисэх буудалд өнгөрсөн пүрэв гарагт Исламын улс бүлэглэл халдлага үйлдсэний улмаас 170 хүн амиа алдсан байна. Тэдний 13 нь Америкийн цэргийн хүчний алба хаагчид байсан бөгөөд хоёр нь эмэгтэй, тав нь дөнгөж 20 настай эрэгтэй байжээ. Тэдний шарилыг эх оронд нь авчирч Ерөнхийлөгч Жо Байден тэргүүн хатагтай Жилл Байдены хамт цэргүүдийн шарилыг хүлээн авах ёслолд оролцон хүндэтгэл үзүүлжээ.