Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай ажил, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж байна.Мөн спортын наадам хойшлуулах тухай, янжуур тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 асуудлыг хэлэлцэх аж.