Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. ХӨСҮТ-ийн захирлыг чөлөөлөх, томилох асуудлыг эрүүл мэндийн сайд хариуцдаг. Ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн болохыг Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Ууганбаяраас тодруулахад “Сайдын тушаал гараагүй” гэсэн мэдээллийг өглөө. Харин энэ талаар өөрөөс нь тодруулахад “Ажлаа өгсөн” гэсэн юм. 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Л.Баттөрийг ХӨСҮТ-ийн захирлаар томилсон. Түүний өмнө Д.Наранзул захирлаар ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм.