Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аймгийн төвөөс зүүн хойд зүгт 129 км зайд ланд круйзер-200 суудлын автомашин Туул голд сууж, таван иргэн усанд осолдоод байна гэсэн дуудлага есдүгээр сарын 5-ны 21:15 цагт тус аймгийн онцгой байдлын газарт ирсэн байна. Аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 129 км явж 23:50 цагт очиход Төв аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан иргэн А-гийн Королла фиелдэр загварын автомашин усанд живж, зорчин явсан нэг хүүхэд, таван том хүн машиныхаа бүхээг дээр гарсан байдалтай байжээ. Аврагчид 1 цаг 20 минут ажиллан иргэдийг эсэн мэнд гаргасан бөгөөд автомашиныг нь есдүгээр сарын 06-ны өдрийн 13:20 цагт голоос татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.