АНУ-аас олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан коронавируст халдварын цар тахлын эсрэг хийж буй хүчин чармайлтыг дэмжих зорилгоор эмнэлгийн ажилтнуудыг сургах, амьсгалын аппаратын тохирyyлга хийх зориулалт бүхий 50 ширхэг хиймэл уушгийг хүлээлгэн өглөө. Эдгээр хиймэл уушги нь хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудад зориулсан АНУ-ын ОУХА-ийн эрчимт эмчилгээний сургалтад ашиглах юм.