Монголын чөлөөт бөхийн холбоо Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д оролцох эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад тамирчдаа Батсүмбэрт болсон "Сорилго" тэмцээнээс сонгосон. Тэгвэл 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа сорилын тэмцээнд өрсөлдөгчөө 6:6-гаар бүхэл онооны чанараар ялснаар аравдугаар сарын 2-10-ны өдрүүдэд Ослод зодоглохоор болсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.