2021-2022 оны төвлөрсөн дулаан хангамжийн халаалтыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн залгахыг "УБДС" ТӨХК-аас мэдэгдлээ. Төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтыг өгч эхлэх хугацааг есдүгээр сарын 15-наас эхлүүлж дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоожээ. Харин ААН, байгууллагын халаалт эхлэх хугацааг 10 дугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгах юм байна. Халаалт өгөх гэж буй тул орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, тусгай зөвшөөрөл бүхий компаниуд 2021-2022 оны дулааны гэрээгээ шинэчилсэн, өр төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай аж.