Дорноговь аймгийн Замын-Үүд сумын онцгой комиссын шийдвэрээр сум доторх хөдөлгөөнд өчигдрөөс эхлэн цагийн хязгаарлалт тогтоосон байна.
Тодруулбал, сум доторх ачаа тээврээс бусад иргэн, автомашины хөдөлгөөнийг 20:00-06:00 цагийн хооронд 10 хоногийн хугацаатай хязгаарлахаар болжээ.
Ийнхүү шөнийн хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэх юм байна.