М.Хатанбаатар нь 2011-2017 онд “Алдар” спорт хорооны хүндийн өргөлтийн тамирчнаар хичээллэн спортын амьдралд хөл тавьсан тэрээр 2017 онд Монгол, Солонгосын хамтарсан Бодибилдинг, Фитнесийн багш, дасгалжуулагчийн сургалтыг амжилттай төгссөн. Flex gym болон HR fitness-т ажиллаж байгаад 2021 онд “RESULT fitness“-ийг үүсгэн байгуулсан байна.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахал тархсантай холбоотойгоор хөл хорио тогтоож хөдөлгөөнгүй удаан байснаар таргалалт их үүссэн тухай хүмүүс холбогдож хэрхэх талаар зөвлөгөө их авч байгаа аж. Дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж фитнест явахыг уриалж хэлдэг гэнэ.
Дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой цаг гэж байгаа. Жин хасах зорилготой хүмүүс өглөөний цагаар дасгал хөдөлгөөн хийвэл илүү үр дүнтэй байдаг. Хүн өдөрт 1 цаг 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд л хангалттай гэнэ. М. Хатанбаатарын хувьд фитнессийн багшаар таван жил ажиллаж байгаа бөгөөд ганцаарчилсан болон танхимаар хичээл заадаг. Зааланд ирсэн хүмүүстэй бүгдтэй нь тулж ажилладагаараа давуу талтай. Фитнессээр хичээллэж байгаа хүмүүстээ давхар зөв хооллолтыг зааж, дагаж мөрдөх зарчим болгож өгдөг.
Хотын төврүү орох нь зарим гэр хорооллын хүмүүст хол байдаг тул энэ асуудлыг бага ч гэсэн шийдэх, хөнгөвчлөх зорилгоор энэ фитнессээ нээж гэрт нь ойр тав тухтай, бүрэн тоног төхөөрөмжтэй тохилог байлгах тал дээр түлхүү анхаарч ажилласан гэдгээ онцолж байгаа юм.
Мөн үнийн хувьд ч боломжийн нөхцөлтэй хэн ч ирээд үйлчлүүлэхэд үүд хаалга нь нээлттэй гэнэ.
RESULT FITNESS
Хаяг: БЗД 21-р хороо Сэлбийн 25-585 тоот. /Дарь-Эхийн шинэ эцэс дээр буугаад 17-руу явах замд
Утас: 8686-6878, 9955-7654