Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зарлигаар “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан өнөөдөр 24 ахмадад төрийн дээд одон медаль гардууллаа.
“Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор Баян-Өндөр сумын Булаг багийн өндөр настан Х.Пүрэвдорж, Говил багийн өндөр настан Б.Дорж, Хүрэнбулаг багийн өндөр настан Ж.Жагдаг, Баянбулаг багийн ахмад настан Б.Шагдар нар шагнууллаа.
“Алтан гадас” одонгоор ахмад настан Ш.Цэрэндулам, Д.Дамдиндорж, Г.Дашдэжид нарын 17 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Согоот багийн ахмад настан Д.Сэвжиддорж, Г.Алтанцэцэг, Д.Оюунгэрэл нар шагнуулаа.