Инфляц оны эцэс гэхэд төв банкны зорилтоос давахаар байна. Монголбанк 6%+,-2 гэж зорьсон бол 2021 оны эцэс гэхэд хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн жилийн өсөлт 8.5%-д хүрнэ гэсэн төсөөллийг Сангийн яам гаргажээ.
Энэ нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, эрэлттэй холбоотой олон улсад бий болж байгаа ачаа тээврийн түгжрэлээс гадна Монгол Улсын хувьд хил гаалийн үйл ажиллагааны менежментийг муу хийж байгаатай холбоотой нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлттэй холбогдож байна.
Инфляц энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьд хүрч нэмэгдээд байна.
Улаанбаатар хотын 9.1%-ийн инфляцын хамгийн том шалтгаан нь шатахууны үнийн 38%-ийн өсөлт.
Өсөлтийн гол хүчин зүйлсийг задалж харвал
- Шатахуун - 1.7 нэгж хувьд
- Мах - 1.7%
- Хатуу түлш - 0.8%
- Автомашины үнэ - 0.6% нэрлэгдэж байна.