Ашигт малтмал, газрын тосны газраас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр "Шатахууны хомсдолын асуудал үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Татан авалт хэвийн үргэлжилж, үр дүнгээ өгч байгаа. Иргэдэд оочир үүсгэж, бухимдуулсандаа төрийн байгууллагын зүгээс уучлал хүсэж байна. Дэлхийн зах зээл дээрх үнэ тогтвортой байж байгаад өсөлт явагдаж байгаа. Монгол улс бол импортлогч улс. Үйлдвэрээ барьсан үед шатахууны үнийн асуудал яригдана" гэж Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өгсөн юм.