Улсын Их хурлын нөхөн сонгууль 18, 28 дугаар тойрогт санал авах ажиллагаа өчигдөр буюу /2021-10-10/ нд 07:00-22.00 цагийн хооронд явагдаж дууссан юм.
18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэрсийн жагсаалтад 50,751 сонгогч бүртггэгдсэнээс 18,796 сонгогч буюу 37.04 хувь нь саналаа өгчээ. Харин 28 дугаар тойрогт бүртгэлтэй 113,993 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцсон байна.
Хоёр тойргийн нийт 148 хэсгийн хорооноос сонгогчийн ирц бүрдсэн буюу 50 хувьд хүрсэн 17 хэсэг байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Баянмөнх 18-30, 18-29, Хэрлэн-18-10, Жаргалтхаан 18-62, 18-65, 18-61, 18-63, 18-64, Баян-Овоо 18-33, 18-31, Цэнхэрмандал 18-82, Баян-Адарга 18-24, Баян-Овоо 18-32, 18-34, Дэлгэрхаан 18-58, 18-57, 28 дугаар тойргийн 1 хэсгийн хороо /СХД-ийн 11-р хороо буюу 28-36 хэсэг/-т ирц бүрдсэн тул нэмэлт санал хураалт явуулахгүй.
Харин ирц хүрээгүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулах товыг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна.