Жүдо бөхийн Парисын их дуулга маргааш буюу аравдугаар сарын 16-нд эхэлнэ.
Энэхүү тэмцээнд 48 орны 288 тамирчин оролцох юм. Харин манай улсаас 23 тамирчин оролцохоор болжээ.
Шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, МУГТ М.Бундмаа нар ажиллаж байна.
Тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Эрэгтэй:
- Э.Сумьяабазар -60 кг
- Э.Ариунболд -60 кг
- Б.Нармандах -66 кг
- Б.Эрхэмбаяр -66 кг
- Ц.Цогтбаатар -73 кг
- О.Уранбаяр -73 кг
- Б.Мөррэнцэн -81 кг
- Г.Болор-Очир -81 кг
- Г.Алтанбагана -90 кг
- Б.Тэнгис -90 кг
- Б.Гончигсүрэн -100 кг
- О.Хангал -100 кг
- О.Цэцэнцэнгэл 100 кг
Эмэгтэй:
- Г.Наранцэцэг -48 кг
- Б.Баасанхүү -48 кг
- Б.Хорлоодой -52 кг
- Л.Энхрийлэн -57 кг
- М.Ичинхорлоо -57 кг
- Б.Ганхайч -63 кг
- С.Лхагвадулам -63 кг
- Ц.Энхчимэг -70 кг
- Б.Эрдэнэт-Од -78 кг
- А.Адьяасүрэн 78 кг