Сансар огторгуйд анх удаа кино бүтээж буй ОХУ-ын жүжигчин, найруулагч хоёр 12 хоногийн дараа эх дэлхийдээ газардсан байна.
Жүжигчин, найруулагч нар ОУ-ын сансрын станцид 12 өдрийг өнгөрүүлжээ.
Союз MS-18 сансрын хөлгөөр ОУ-ын сансрын станцын Оросын багийн гишүүн Олег Новитский, жүжигчин Юля Пересильд, найруулагч Клим Шипенко нар орон нутгийн цагаар Казахстаны баруун хэсгийн алслагдмал тал газарт амжилттай газардсан талаар Оросын сансрын "Роскосмос" агентлаг мэдээлжээ.
Пересильд, Шипенко нар эх дэлхийдээ газардсны дараа Оросын сансрын хөтөлбөрийн төрөлх "Од" хотод сансрын дараах сэргээх 7 хоногийг өнгөрүүлэх юм байна.
Эх сурвалж: TASH