Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнгээр парламентад сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөнө.
Шинэ гишүүдийн тангараг өргөх үйл ажиллагааг өнөөдөр буюу аравдугаар сарын 21-ний 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд зохион байгуулагдана.
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал авсан Ц.Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28537 санал авсан Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.