БНХАУ-аас Монголд бараа бүтээгдэхүүн орж ирдэг Эрээн хотын Хуйтун логистикийн бүсэд COVID-19-ийн халдвар гарсан учир энэ сарын 13-ны өдрөөс Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоогоод буй.
Үүний улмаас Эрээнд олон төрлийн ачаа бараа хилээр нэвтрэлгүй саатаад байгаа юм.
Уг асуудлыг шийдвэрлэж, импортын бараа бүтээгдэхүүнийг хил нэвтрүүлэх үүрэгтэй Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрээнд гацаад байсан ачаа барааг Улаанбаатар хот руу тээвэрлэн авчрах ажил үе шаттай эхэлжээ.
Өнгөрсөн шөнө 14 аж ахуйн нэгжийн долоон вагон ачаа "Барс", "Нарантуул" захад буулаа. Ажлын хэсэг сард 60 вагон ачаа татан авах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.