АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэх тухай шийдвэрээ завсрын сонгуулийн дараа зарлана гэж амлав. “Би энэ тухай бодож үзнэ. Завсрын сонгуулийн дараа шийдвэрээ зарлана” гэж түүний хэлсэн үгийг Fox News дамжуулжээ.
Завсрын сонгууль АНУ-д 2022 оны 11 дүгээр сард явагдана. Ерөнхийлөгчийн биш Конрессийн шинэчлэл хийгдэх сонгууль учраас үүнийг завсрын гэж тодотгодог.
Public Religion Research Institute хэмээх олон нийтийн байгууллагын санал асуулгаар америкчуудын гуравны нэг нь Ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трампыг луйвардуулсан гэж үздэг ажээ. Трамп сонгуульд нэрээ дэвшүүлэхэд саад болох шалтгаануудын тоонд эмчийн магадлагаа орно гэж дээрх судлагаанд дүгнэжээ.