Дэлгүүр, худалдааны төвүүдэд “Зарагдсан барааг буцаахгүй, сонголтоо зөв хийнэ үү” гэсэн бичгийг наасан тохиолдолд үйлчлүүлэгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж гомдол гаргах боломжтой. Тодруулбал, худалдан авсан барааг буцаахгүй байх нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл болохыг шийдвэрлэж хуулийн хүрээнд зарагдсан барааг буцаах боломжтой болгосон талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Иймд иргэд зарагдсан барааг буцаахгүй гэсэн тохиолдолд 115 утсанд холбогдож мэдэгдэх боломжтой болжээ.