Өнөөдөр /2021.12.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо.
Хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Үүнтэй холбогдуулан хууль санаачлагч гишүүн Н.Учрал дараах үгсийг хэллээ.
Тэрбээр “Өнөөдөр гурван хуулийн төслийг баталж байна. Эдгээр хуулиудын хүрээнд, хамгийн наад захын жишээ нь иргэн 16 нас хүрээд тоон гарын үсгээ баталгаажуулдаг болно. Ингэснээр хүнд суртал багасах, авилгын индекс буурахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэг нь харагдаж байгаа. Тоон гарын үсгээрээ цалингийн зээлийг ч 5 минутад авдаг болно. Хуулиудыг цахим хөгжлийн хурдасгуур болгож чадвал, хүнээс хараат биш болсноор төрийн ажил ил тод, шударга болно.
УИХ-ын зүгээс ч хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана гэдгээ хэлж байна” гэлээ.