УОК-ын шийдвэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ зайлшгүй тохиолдолд хүүхдээ цэцэрлэгт хамруулах эцэг эхийн хүсэлтийг харгалзан үзэхээр болсон. Уг хүсэлтийг хүлээн авах хугацаа өнөөдөр /2021.12.17/ дуусах юм.
Тодруулбал, энэ сарын 8-ны дөрвөн сайдын /ЭМЯ, БШУЯ, ХННЯ, Шадар сайд/ хамтарсан тушаалаар 2021 оны арванхоёрдугаар сарын 20-31-ны хүртэл халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон. Ингэхдээ зайлшгүй хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах шаардлагатай гэх эцэг, эхчүүдийг хүсэлтэд үндэслэхээр болсон.
Эцэг, эхчүүд хүүхдээ үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ суралцаж буй цэцэрлэгт гаргаснаар бүлэг зохион байгуулалтыг хийх аж. Мөн цэцэрлэгүүдийг төр эсвэл хувийн хэвшлээр ялгахгүй бөгөөд өмчийн хэлбэр үл харгалзан дөрөв, таван настнууд цэцэрлэгтээ суралцах боломжтой юм байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогсох хугацаанд цахим болон теле хичээл зогсч, хүүхдүүд амрах юм.