Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 125 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 85 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1972 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2291 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4201 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн- 862
- Хүндэвтэр- 1128
- Хүнд- 265
- Маш хүнд 36 хүн байна