Өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 18, хоёрдугаар тунд 86, нэмэлт сэргээх тунд 854, нийт 958 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамрагдалт 75 хувьтай байгаа бол хоёрдугаар тунгийн хамралт 71.8 хувьд хүрсэн юм. Харин нэмэлт тунгийн хамрагдалт 42.3 хувьтай байна. Зорилтот бүлгийн буюу 2988 жирэмсэн эх, 12-15 насны 68322, 16-17 насны 26926 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.