УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдварын шинэ хувилбар Омикрон вирусээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг мэдээллээ.
Тус төлөвлөгөөнд халдварыг бууруулах, шинэ хувилбар болох Омикрон вирусийг орж ирэхээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний бэлэн байдал, нөөц хангалт, хяналт шалгалтын зохицуулалтын арга хэмжээг тусгах юм байна.
Ингэхдээ төлөвлөгөөнд хөл хорио, хязгаарлалт хийхийг заасан зохицуулалт тусгаагүй аж.
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб