Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 30 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын хүний төлөө нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын үндсэн ардчилсан намууд санаачлан олон намын тогтолцоо сэдэвт баярын хурлыг зохион байгууллаа. Хурлын үеэр 20 гаруй намуудын төлөөлөгч дарга нар өөрсдийн үзэл бодлоо солилцож үндсэн хуулийн дор эвлэлдэн нэгдэж эх орны цаашдын хөгжилд хамтын хүчээр нэгдэн зүтгэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалаар 11 эрхэмийг шагнасан юм. Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн, Монголын хүний төлөө намын дарга . Х.Бат-Ялалт Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгасан баярт үйл явдал тохиодсон юм. Тэрээр 20-оод жилийн хугацаанд шударга үнэний төлөө тэмцэж ард иргэдийнхээ төлөө явсан хөдөлмөр зүтгэлийг минь төр үнэлсэнд талархаж байна гэдгийг хэлж байсан юм.