МУГТ Н.Төгсцогт маргааш Намиби улсын тамирчин Сакариа Лукастай тулалдана. 57.2 кг-ын жингийн энэ барилдаанд тэрээр Америк боксчин Вик Пасилластай тулалдах байсан ч өрсөлдөгч нь Ковид19 халдвар авсан учир өрсөлдөгч нь солигджээ.
Тэдний тулаан маргааш Атлантик хотын Боргата зочид буудал дахь казиногийн цогцолборт болох юм байна. Сакариа Лукасын 37 настай бөгөөд 24 тулаан хийж, 23 ялсан аж. Харин манай тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялсан. Өдгөө 29 настай тэрбээр сүүлд 2021 оны долдугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан билээ.