Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт ажиллаж байна.
- 2022 оны намар тус үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоож тухайн бүсэд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрс орчны бохирдлыг бууруулна.
- "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж 1 үйлдвэрийг 6 орчим сарын дотор шинээр барих.
- Шинэ үйлдвэр ашиглалтын оронгуут СХД-ийн нутагт байрлах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа орохыг чиглэл болголоо.