МУ-ын Шадар сайдын тушаалаар дэд ажлын хэсэг зохион байгуулагдаж БНХАУ-аас Гаалийн бүрдүүлэлт хийсэн ачааг татан авахаар АТҮТ, Гааль, УБТЗ, МТЗ, Орон нутгийн төрийн бүх шатны байгууллагуудын ажилтан албан хаагчид хатуу зохион байгуулалтын дор хамтран ажиллаж байна. Эрээн хотод гаалийн бүрдүүлэлт хийгдсэн 1000 орчим чингэлэг ачаа байгаа бөгөөд Зэвсэгт хүчний болоод хилийн цэргийн жолоочид Замын-Үүд - Эрээний боомтын ногоон зурваст ажиллаж, Монгол Улс - БНХАУ-ын хилийн зурвасаар 880 чингэлэгээр 10928тн ачааг оруулж ирээд байгаа юм. Тээвэр зохион байгуулалтыг цэгцтэй болгох хүрээнд тээврийн 3 системийг бий болгож систем хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар чингэлэгийн татан авалтын ажлыг зохион байгуулж байна. 1рт, тээвэр зохион байгуулалтыг цэгцтэй болгох, тээврийн системийн хоорондын уялдаа холбоог сайжруулах 2рт, тээвэрлэлтийн ажлын зохион байгуулалтыг хийхдээ халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанга мөрдүүлэх, 3рт, Бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор ЗГ-аас тусгайлан жолооч нарыг бэлдэж тусгай горимоор ачаа барааг оруулж ирж байна. Өглөө 08:00-13:00 цагийн хооронд БНХАУ-ын талаас хилийн 0 цэгт ачааг буулгаж 13:00 цагаас МУ-ын талаас хилийн зурвасаар ариутгагдсан машины кабинд хамгаалалтын бүрэн хувцас хэрэглэлтэй жолооч бүхий тээврийн хэрэгсэл нэвтэрч 5-6 цагийн хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, чингэлэг бүхий ачааг нэвтрүүлж байна. Ачаа тээвэрлэлтийг саадгүй оруулж ирэх ажлыг зохион байгуулахад техник хэрэгслийн асуудлууд эхэндээ гарч байсан ч өнөөдрийн байдлаар тэдгээр асуудлыг шийдвэрлэж, цаашдын тээвэрлэлтийн хурдыг нэмэх боломж байгааг мөн дурьдсан юм.