Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 33, хоёрдугаар тунд 56, гуравдугаар тунд 842, дөрөвдүгээр тунд 1044 нийт 1975 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 71.9 хувь нь хоёрдугаар тунд, 52.2 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 4.8 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3029 жирэмсэн эх, 12-15 насны 68512 хүүхэд, 16-17 насны 27031 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.