Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны долоодугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унаж амь насаа алдсан хэрэг өчигдөр 17:40 цагийн үед гарсан билээ. Уг асуудлаар “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрээр "Манай байгууллага нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цахилгаан шатанд хяналт тавьж, ажилладаг. Өөрөөр хэлбэл бид зөвхөн гэрээ хийсэн СӨХ-ны цахилгаан шатанд засвар, үйлчилгээг хийдэг гэж ойлгож болно . Одоогоор 160 ААН-ийн 70 цахилгаан шатанд засвар үйлчилгээ хийж хяналт тавьж буй. Тус хороо нь бидэнтэй гэрээ хийж хамтарч ажилладаггүй. Нийслэлд 7000 гаруй цахилгаан шат байдаг. Тус цахилгаан шатнаас ашиглалтын хугацаа дуусаж шаардлага хангахгүй байгаа 134 лифт байна. Цахилгаан шатны аюулгүй байдлын хууль дүрэм гэж бий. Үүнд нийтийн орон сууцны дундын өмчлөлийн тухай хуульд тухайн цахилгаан шатыг ашиглагч байгууллага нь эвдрэл гэмтлийг хариуцна гэж заасан байдаг. Тиймээс уг асуудалд СӨХ буруутай гэж үзнэ. Энэ талаар хуульд тусгасан байгаа " гэлээ.