Өсвөр насны хүүхдүүд архидан согтуурч, нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах .... хорооллын орон сууцны орцонд хүүхдүүд нэгнийгээ хутгалж, амийг нь хөнөөжээ.16 настай Б нь найзынхаа цээжинд хутгалж, амийг нь хохироосон бөгөөд хүүхдүүдийн байсан газраас архи согтууруулах ундааны сав, тамхи зэргийг олж хураан авсан байна. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.