“Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвт ээжүүд эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах талаар мэдэгдэл хийлээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монголын худалдаачдын холбооны ээлжит бус хурлыг 2022.03.07 ны өдөр зарлан хуралдуулахаар товлосныг зарлаж байна. Монголын худалдаачдын холбооны ээлжит их хурлаар худалдаачдыг дэмжих сангийн тухай өндөр хүүтэй зээлийн эх үүсвэр дарамтаас үүдэн худалдаачдын эрх ашгийг хамгаалах асуудлуудыг хэлэлцэх аж.