Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ. Шалгалтын бүртгэл 2022 оны хоёрдугаар сарын 17-ны 09:00 цагаас гуравдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэлх хугацаанд цахимаар явагдана. Сүүлийн жилүүдэд Төрийн албаны зөвлөлөөс сорилын материалыг цахимаар болон хэвлэмэл хувилбараар санал болгож буй. Мөн e-taz гар утасны аппликэйшн, цахим хуудсан дахь “Хамтдаа бэлтгэе” цэсээр дамжуулан шалгалтаа бэлдэх боломжийг олгоод байгаа билээ.