Сүүлийн 24 цагт Монгол улсын хэмжээнд коронавирусийн халдварын 553 тохиолдол батлагджээ. Эдгээрийн 315 нь Улаанбаатарт, 238 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Халдварын хавсарсан өвчний улмаас 80 гаруй насны нэг хүн энджээ. Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Гэрийн хяналтад 22,787 хүн эмчлүүлж байгаа бол эмнэлэгт 6,822 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн 58 нь маш хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Эмнэлэгт 1,228 нь хүүхэд, 509 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна.
Орон нутгийн тухайд 11 аймагт халдвар нэмж бүртгэгджээ.