Өнөөдөр хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд буй.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонбаяр "Замын хөдөлгөөний ачаалал өндөр байна. Цагдаагийн алба хаагчид замын уулзвар бүрт байрлаж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн гол холбоос зам дээр ажиллаж байгаа.
Өнөөдөр өглөө буюу 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр нийт 110 зам тээврийн ослын тухай дуудлага ирлээ.
Жолооч нар автомашины бүрэн бүтэн байдлыг хянаж замын хөдөлгөөнд АНХААРАЛТАЙ оролцохыг сануулж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн хичээл орж эхэлсэнтэй холбогдуулан явган зорчигчдын хөдөлгөөн ихэсдэг тул гарцаар гарч буй иргэдэд зам тавьж өгөх, явган хүний гарц руу ойртож байгаа тохиолдолд хурдаа сааруулах хэрэгтэйг сануулж байна” гэв.