Өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 28, хоёрдугаар тунд 45, гуравдугаар тунд 395, дөрөвдүгээр тунд 474, нийт 942 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 52.8 хувь нь гуравдугаар тунд хамрагджээ. Харин нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3033 жирэмсэн эх, 12-15 насны 68649, 16-17 насны 27059 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.