Их Британийн хатан хаан II Элизабет коронавирусний халдвар авсан талаар Букинхэмийн ордноос мэдээлжээ.
Одоогоор хөнгөхөн шинж тэмдэг илэрч байгаа ч энэ долоо хоногт Виндзорт өөрийн хариуцсан ажлаа хийнэ гэж ордноос мэдээлсэн байна. Ордны мэдэгдэлд "Хатан хаан эмнэлгийн тусламж авч, эмчийн зааврыг биелүүлж байгаа" гэж дурджээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хатан хаанд түргэн эдгэрэхийг ерөөсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт Уэльсийн хунтайж Чарльзаас халдвар илэрсэн бөгөөд түүнээс хэдхэн хоногийн өмнө тэрээр ээжтэйгээ уулзжээ. Энэ жил хаан ширээнд суусны 70 жилийн ойгоо тэмдэглэж буй 95 настай хатан хааныг вакцины бүрэн тундаа хамрагдсан гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: ВВС