Дайны нөхцөл байдалд байгаа Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаан өнөөдөр 16.00 цагаас эхлэх юм байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Б.Батцэцэг сайд танилцуулах талаар ГХЯ-наас мэдээллээ.
Украинд манай улсын 90 орчим монгол иргэн байгаагийн 30 гаруй нь оюутан. Тэдний зургаа нь эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа юм. Тус улсад суралцаж буй оюутнуудтай өчигдөр ГХЯ-наас холбогдож, нутаг буцах хүсэлтээ Консулын газрын цахим хаягаар ирүүлэхийг мэдэгдсэн аж.