Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан БНЭУ 2000 иргэнээ татан авлаа. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Харш Шрингла "Манай иргэд Польш руу нэвтрэх гэж удаан саатлаа. Гэсэн ч 2000 иргэнээ татан авч чадлаа. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил зогсоогүй. Бид бүх иргэдээ татан авна. Мөн Украины албаны хүмүүс манай иргэдийг хилээр нэвтрэхэд туслалцаа үзүүлж байгаа" гэлээ.
Гэхдээ БНЭУ-ын эрх баригчид Украины асуудлаар ОХУ-ын эсрэг байр суурь илэрхийлэхгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт аюулгүй байдлын зөвлөл Украинд явуулж буй ОХУ-ын дайны ажиллагааг буруушаах агуулгатай тогтоол гаргах асуудлаар санал хураахад БНЭУ санал өгөхөөс татгалзсан юм. Харин НҮБ-д суугаа Энэтхэгийн элчин сайд Т.С.Тирумурти “Манай улсын байр суурийг Ерөнхий сайд Нарендра Моди Орос, Украины удирдагчидтай хэдий нь ярьсан" гэжээ.