Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жил, Монгол цэргийн өдрийн баярыг угтан: Бүтээлч эмэгтэй, Бүтээлч залуу
Бахархалт аав, Бахархалт ээж, Хүнлэг сэтгэлтэн, сайн үйлстэн
Шинийг санаачлагч эрэгтэй -эмэгтэй, Манлайлагч эрэгтэй, эмэгтэй, Өв уламжлал, соёлын өв дэлгэрүүлэгч эрэгтэй,эмэгтэй, Хамт олонч, нийтэч эмэгтэй-эрэгтэй, Хөдөлмөрч эмэгтэй, эрэгтэй болон Оюунлаг эмэгтэй гэсэн /номинаци/ шалгаруулалт боллоо.
Үүнд: Бүтээлч эмэгтэй: Шуурхай үйлчилгээний албаны Нийтийн бие засах газрын үйлчлэгч Дашнямын Мөнхсүх. 1991 оноос эхлэн хатгамал, сүлжмэл, ноосон нэхээс зэрэг гар урлал хийж эхэлсэн. “Шилдэг зохион бүтээгч” шагналтай.
Бүтээлч залуу: ТХЦМА-ны Бульдозерчин Лувсандоржийн Зоригт. Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Мужаан мэргэжилтэй. Гэрийн тавилга эд зүйлсийг модоор хийдэг, сийлбэрлэдэг. Уран сэтгэмж сайтай. 2018 оноос одоог хүртэл тус газарт ажиллаж байгаа.
Бахархалт аав: Шуурхай үйлчилгээний албаны мужаан Зортоогийн Бямбацогт. Ховд аймагт төрсөн. 1 хүү 5 охинтой өнөр бүлийн тэргүүн бөгөөд хүүхдүүдийнхээ сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжлээ сонгоход анхаарч, тусалж дэмждэг бахаралт аав юм.
Бахархалт ээж: ТҮА-ны зам талбайн үйлчлэгч Баянжаргалын Цэвэлмаа. Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн. 3 хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжлээ сонгоход анхаарч, тусалж дэмждэг бахаралт ээж юм.
Хүнлэг сэтгэлтэн, сайн үйлстэн: Захиргаа хүний хөөцийн хэлтсийн эрх зүйч, гэрээний мэргэжилтэн Элдэв-Очирын Баярмаа. Э.Баярмаа түүний гэр бүл нь СХД-ийн 67 дугаар сургуулийн эмзэг бүлгийн бага болон дунд ангийн сурагчдад 2019-2020 оны хичээлийн шинэ жилээр гарын бэлэг, БЗД-ийн 11 дүгээр хорооны задгайд амьдардаг алслагдмал айл өрхүүдэд хороо, УСУГ-тай хамтран 2021 онд ундны усыг нь ойртуулан 960 дугаар худгийг ашиглалтад оруулахад гар бие оролцсон зэрэг хүмүүнлэг үйлстэн юм.
Хүнлэг сэтгэлтэн, сайн үйлстэн: Ногоон байгууламжийн албаны цэцэрлэгч Бужгаагийн Жавзандулам Ховд аймагт төрсөн. Агротехникч мэргэжилтэй. 2014 оноос хойш одоог хүртэл тус албанд ажиллаж байгаа. Нийгмийн зорилтот эмзэг бүлгийн өрх, хүүхдүүд байнгын дэмжлэг үзүүлдэг. Дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлын үед “Бие биендээ чадах бүхнээрээ тусалж дэмтэй амьдарцгаая” хэмээн цахим орчинд уриалж зам талбайн үйлчлэгч 10 ажилтанд хүнсний дэмжлэг үзүүлж байсан хүмүүнлэг үйлстэн. Хүмүүнлэгийн ажил хийж хүнд туслах чин сэтгэлтэй.
Оюунлаг эмэгтэй: Ногоон байгууламжийн албаны мэргэжилтэн Энх-Амгалангийн Баянзул. Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд төрсөн. Ургамал судлаач мэргэжилтэй. 2014 оноос хойш тус албанд ажиллаж байгаа. Нийслэл хотын ногоон байгууламжийн зүлэгт талбайн бүрхэцийг үнэлэх зорилгоор олон улсад ашиглагддаг "Sample point " программ ашиглан Фотомониторинг аргаар хянаж Эрдэм шинжилгээний бүтээл бичсэн Энэ бүтээлийн ач холбогдол нь зүлэгт талбайн нөхөн сэргээлт болон сар бүрийн сэргэн ургах чадварыг хянах мөн мониторинг хийхгүй улмаас жил бүр нөхөн тарих үргүй зардал гарах эрсдэл гардаг учир тулгамдсан асуудлыг хөндөж Энэ Сэдвээр амжилттай Магистрын зэрэг хамгаалсан.
Шинийг санаачлагч: Захиргаа хүний нөөцийн хэлтэс Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Сэр-Одын Наранцэцэг. Улаанбаатар хотод төрсөн. Тайз дэлгэцийн найруулагч, сэтгүүлч мэргэжилтэй. МУСТА. “Ням гарагийн зочин”, “Бидний бахархал хөрөг” зэрэг нэвтрүүлэгүүдийг шинээр санаачилсан.
Шинийг санаачлагч: ТХЦМА-ны Бульдозерчин Золбоотын Тэмүүжинбаатар. Баянхонгор аймагт төрсөн. Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй. 2013 оноос хойш тус албанд ажиллаж байгаа. Бульдозерийн тосон агаар шүүгчийг санаачилж хэрэгжүүлсэн, Бульдозерийн халалтыг багасгах зорилгоор радиоторын зориулалтын усан буугаар өдөр бүр угаан цэвэрлэх зэрэг шинэ санаачлагыг гаргасан.
Манлайлагч эрэгтэй: ХАБЭА-н алба мэргэжилтэн Өлзийбаярын Батчулуун. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. Экологийн инженер мэргэжилтэй. Сагсан бөмбөгийн спортын 1 дүгээр зэрэгтэй тамирчин. Спортын арга хэмжээнд бусдыгаа манлайлан оролцдог спортлог шилдэг залуу.
Манлайлагч эмэгтэй: ХАБЭА-н алба мэргэжилтэн Бат-Эрдэнийн Буяндэлгэр. Оюунлаг, эрч хүчтэй, дайчин, авъяаслаг, спортлог бусдыг удирдан манлайлан ажиллах чадвартай.
Өв уламжлал, соёлын өв дэлгэрүүлэгч эрэгтэй: Авто баазад Хог тээврийн машины жолооч Ухнасаарайн Баярсайхан. Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. 2013 оноос тус газарт ажиллаж байгаа. Урлаг спорт, бүжгийн бүх л төрлөөр хичээллэдэг. Бүжгийн 1 дүгээр зэрэг, багшлах эрхтэй. Ардын болон язгуур урлагийн төрөл, зохиолын болон орчин цагийн дууны ая дан, бие биелгээ бүжиг, үндэсний хөгжим зэмсгээр залуу хойч үеийг сурган хүмүүжүүлэх, тэдний бие бялдар, гоо сайхны хөгжил, төлөвшилд томоохон хувь нэмэр оруулсан.
Өв уламжлал, соёлын өв дэлгэрүүлэгч эмэгтэй: ТҮА-ны зам талбайн үйлчлэгч Содномын Оюун. Ардын уламжлалт бүжиг, ёс заншил, үндэсний бүжиг, баруун ойрадын бие биелгээг үр хүүхэд, ач зээ нартаа түгээн дэлгэрүүлж, шанз, ятга, ёочин хөгжмөөр хөгжимддөг. Нөхөр Далай морин хуур хөгжим тоглодог.
Хамт олонч, нийтэч эмэгтэй: ШҮА-ны нийтийн бие засах газрын үйлчлэгч Д.Уянга. Нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Алдар эхийн 2 дугаар одонтой. Найз нөхөд, хамт олныхоо дунд нэр хүндтэй, шулуун шударга зантай, бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй, цоглог, дайчин, ухаалаг, удирдан зохион байгуулах чадвартай.
Хамт олонч, нийтэч эрэгтэй: Авто бааз жолооч Галданцэрэнгийн Элбэгсайхан. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 2018 оноос хойш тус албанд ажиллаж байгаа. Төлөв даруу зантай, өөдрөг үзэлтэй, шударга. Хамт олон, найз нөхдийн сэтгэл санааны байдлыг маш сайн ойлгодог, тэдэнтэй хялбар ойлголцдог, юу хэрэгтэй, юу чухал байгааг сайн мэдэрдэг. Спортын төрөлд амжилт дүүрэн. Гар бөмбөгийн спортын Дэд мастер цолтой.
Хөдөлмөрч эмэгтэй: ТҮА-ны зам талбайн үйлчлэгч Ираагийн Сугар. Улаанбаатар хотод төрсөн. АМьтанд хайртай. Тэжээх сонирхолтой. Их ажлын хажуугаар тахиа, нугас, туулай, нохой зэргийг тэжээдэг хөдөлмөрч эмэгтэй. Одоогоор 20 тахиа, 8 нугас, 10 дэгдээхэй, 8 туулай, 3 нохой зэргийг гаршуулан тэжээж байна.
Хөдөлмөрч эрэгтэй: ХАБЭА-н албаны мэргэжилтэн Д.Уртнасан. Гэр бүл үр хүүхдийнхээ амьдрах орчинг сайжруулж мини хаус, машины гаражийг барьж, амины хашаагаа блокоор хүрээлж, хүлэмжийн аж ахуй эрхэлж, ногоон өргөст хэмх, улаан лооль, салатны навч, чинжүү, цэцэгт байцаа, лууван, төмс айцаа зэрэг хүнсний болон нарийн ногоог тариалдаг. Хашаан дотроо ногоон байгууламжтай болох зорилгоор хайлаас, улиас, жимсний мод ургуулан арчлан хамгаалж байна.
Ийнхүү хийж бүтээсэн их зүйлтэй, авьяас билэг, оюун ухааны цараатай, хүнлэг энэрэнгүй, намтар түүхийн арвин баялагтай хамт олны төлөөлөл анхны гараанд түүчээлсэн эрхэмүүд тодорлоо. Байгууллагынхаа дараа дараагийн шалгаруулалтын эзэн нь байж улам их амжилт гарган улс түмнээрээ шагшин шуугисан ”МАНЛАЙ” нь байгаарай.
Баярын хурлын дараачаар алба хэлтэс болон бригадын мастер нарт алжаал ядаргааны эсрэг-дархлаа дэмжих зорилго бүхий “Шинэ хонины шөл” нэг нэг хонь, баярын ширээний бялууг өргөн барилаа.
Та бүхэн минь сайхан баярлаарай.