Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд гурав, хоёрдугаар тунд 22, гуравдугаар тунд 93, дөрөвдүгээр тунд 111 нийт 229 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.2 хувь нь нэгдүгээр тунд, 72.1 хувь нь хоёрдугаар тунд, 53.4 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 6.4 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3039 жирэмсэн эх, 12-15 насны 68760 хүүхэд, 16-17 насны 27089 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.