БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүд бүртгэх аж.
Бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл шаардах юм байна. Тухайлбал, өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн байдал зэргийг шалгана. Түүнчлэн ур чадварын, ажил үүргийн чадвар зэргийг үнэлэх бөгөөд 18-аас 39 настай байх, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх зэрэг шаардлага тавьж байна.