Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 127 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 70 нь Улаанбаатар хотод,
- 57 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 283 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 860 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 46 нь хүүхэд бол 16 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн 11 нь нэн хүнд, 53 нь хүнд, 190 нь хүндэвтэр, 29 нь хөнгөн оноштой байна.
Орон нутгийн хувьд гурван аймагт халдвар бүртгэгджээ.
Тодруулбал, Өмнөговь аймагт 51, Дарханд нэг, Дорноговьд таван тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.