Холливудын алдарт жүжигчин Жонни Депп, экс эхнэр Эмбер Хёрд нар нэр төрд халдсан хэргээр шүүх хуралд оролцох гэж Виржиниа мужийн Фэйрфакс хотод иржээ. Тус шүүх хурал болох газрыг мэдсэн олон мянган фенүүд нь шүүх ордны гадаа гарын үсэг, хамт зураг авахуулах гэж цугларах болсон байна. Тэгвэл нөхцөл байдлыг удаашруулж, шүүх явцад саад учруулахгүйн тулд шүүгч Пенни С.Азкаратэ тэднийг шүүх хурлын үеэр гарын үсэг зурахгүй, гэрэл зураг авахуулахгүй байхыг үүрэг болгов.
Азкарате гуравдугаар сарын 29-нд "Энэ шүүх хуралдаанд оролцогчид болон тэдний хууль ёсны багууд шүүхийн байр, танхимд зураг авахуулахгүй, гарын үсэг зурахгүй" гэж үүрэг болгон,бичсэн байв. Мөн шүүхийн ойр орчимд цахилгаан хэрэгсэл ашиглахыг хориглосон байна.
Депп 2019 онд Фэйрфакс тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шалтгаан нь экс-эхнэр Херд “Вашингтон Пост” сонинд өөрийгөө гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж тодорхойлсон нийтлэл бичиж Деппийн нэр хүндэд халдаж, гүтгэсэн гэж мэдэгджээ.
Хэдий тус нийтлэлд Деппийн нэрийг дурдагдаагүй байсан ч шүүхийн нэхэмжлэлд ямар ч ухаалаг уншигч энэ түүх алдарт жүжигчин эрэгтэй гэдгийг мэднэ гэжээ. Депп, Хёрд нар 2011 онд үймээн самуунт харилцаатай эхэлж байсан бөгөөд 2016 онд эмх замбараагүй салалтаар төгссөн.
Эх сурвалж: REUTERS