Дундговь аймгийн төвөөс урд зүгт 20 км Сайнцагаан сумын Төгрөгийн магнай гэдэг газар малчин Э, Т, Н нар нь мотоциклтой малаа хариулахаар яваад сураггүй алга болжээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс 20:30 цагаас эхлэн 60 настай малчин Э, 40 настай Т, 20 настай Н нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22:15 цагт Овоот толгойт гэдэг газраас эсэн мэнд олсон байна.
Малчдыг салхи, шуургатай үед болгоомжтой явах, ар гэртээ холбоо тогтоож байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.
Эх сурвалж: ОБЕ