Нярай хүүхдийг эцэг, эх нь гудамжинд хаяж авсан асуудал болон хүүхэд хамгааллаар хийсэн ажлынхаа талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
-Хүүхэд нярай учир аль болох ээжээс нь салгахгүй. Хэрэв гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдвол Цагдаагийн байгууллага шалгана. Бид хүүхдийг асран, усанд оруулж хооллосон. Хөхөөр хооллодог тул хүүхэд эхэндээ угжаа идэхгүй байсан ч өнөөдөр хэвийн хооллож байна.
Ээж аав нь согтуу байсан тул цагдаа нар эрүүлжүүлэхээр авч явсан гэв.
Улсын хэмжээнд энэ онд хүүхдийн 108 тусламжийн утсанд маш олон дуудлага иржээ. Нийт дуудлагын тал нь ээж аав нь архидан согтуурсан гэсэн гомдол байжээ. Ээж аавууд ихэнх цагаа ажлын байрандаа өнгөрүүлдэг тул энэ оны эхний өдрөөс эхлэн байгууллага бүр дэргэдээ Эцэг эхийн зөвлөлтэй байх тухай тусгажээ. Энэ заалтыг хэрэгжүүлэх уриалгыг н.Бахытгүл гаргалаа. Мөн тэрээр гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал архидалт байгаа тул эргэн тойронд тань ийм донтолттой иргэд байвал тусалж дэмжихийг хүсэв.