Өмнөговьд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа Ub mart дэлгүүрт зохион байгуулагдаж байна. Говийн жимс, ургамлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй "Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр"-ийн үйл ажиллагааг таниулан сурталчлах үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-28 ний өдрүүдэд үргэлжлэх юм. Өмнөговь аймгийн иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж хэдийнээ хэрэглэгчдийн гар дээр хүрсэн билээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс дэлгэн танилцууллаа.
Өмнөговь аймагт буй хармаг, гоёо зэрэг байгалийн ховор нөөцийг тариалж, арвижуулахын зэрэгцээ тэдгээрийг ашиглан бүтээгдэхүүн гаргаж, эдийн засгийн эргэлт бий болгох зорилгоор 2012 оноос "Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр"-ийг эхлүүлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд говийн жимсгэнэ хармаг, түүний хүрээлэн буй орчны ургамлуудын хамт судлах, хамгаалах, шинээр тариалах ажлыг “Амин хэлхээ байгаль сан” гүйцэтгэж байгаа юм. Үзэсгэлэн худалдааны үеэр хармаг жимсийг хамгаалах, тариалах агротехникийг танилцуулахаас гадна хармагны орцтой олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дэлгэн амталгаа явуулж байгаа аж.
https://www.youtube.com/watch?v=HzM5nmEQQnk