“Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор 59 кг-ын жинд Азийн аваргын дэвжээнээс гурав дахь мөнгө, дөрөв дэх медалиа зүүв. Тэрээр 2014, 2021 онд Алматыд мөнгө, 2018 онд Бишкект хүрэл медаль хүртэж байсан юм. Японы Сара Натамитай хийж 2:4-өөр ялагдаж, Энэтхэгийн Саритаг 2:1-ээр, Казахстаны Диана Кайюумоваг 5:0-ээр илүүрхсэн Б.Шоовдор тойргийн сүүлийн барилдаанд Узбекистаны Дилфуза Аимбетоваг оноогоор цэвэр ялснаар (10:0) медалийн индэрт зогсохоор болсон юм.