Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ "e-Mongolia" системээр дамжуулан гаргах боломжтой болжээ. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал"Эмнэлгийн хуудас буюу листийг энэ оны нэгдүгээр сарын 17-ноос цахимаар олгож эхэлсэн. Ингэснээр даатгуулагч, иргэн олон шат дамжлага дамжиж цаг хугацаа, зардал гаргахгүйгээр эмнэлгийн листээ бичүүлж авах боломж бүрдээд буй. "e-Mongolia" системээр хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах боломжтой. Энэ оны нэгдүгээр сарын 17-ноос дөрөвдүгээр сарын 25-н хүртэл цахимаар 48 мянган цахим эмнэлгийн хуудас буюу лист бичүүлж тэтгэмжээ авсан байна" гэлээ.
Үйлчилгээ авахдаа:
- www.e-mongolia.mn сайтад нэвтэрч орох
- Үйлчилгээнүүд цэсээс Нийгмийн хамгаалал гэсэн дэд цэс рүү орох
- Нийгмийн хамгаалал дэд цэс дотор Даатгал гэсэн үйлчилгээ бий
- Даатгал гэсэн үйлчилгээн дээр дармагц жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт гэсэн үйлчилгээг авах боломжтой.